
My blog
Wednesday, April 25, 2018
Орчин үеийн хүүхдүүдийн эмэгнэлтэй төрх...
Британийн жүжигчин Девид Баддиэл өөрийн твиттер хуудаснаа хүүгийнхээ аялалд явсан зургийг хуваалцжээ. Уг зурган дээр түүний хүү байгалийн үзэсгэлэнт байдлыг огт ажирлагүй утсандаа хамаг анхаарлаа хандуулсан харагдана. Уг зураг 5 өдрийн дотор "19 000 like" авч эцэг эхчүүдийн дунд хүүхдүүдийнхээ ийм зургийг хийх нэг ёсны аян эхлүүлжээ.

Чанарын дотоод баталгаажуулалтын сургалт эхэллээ
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр ШУТИС-ийн Төв номын санд “Чанарын дотоод баталгаажуулалт” олон улсын UNESCO IIEP гэрчилгээ олгох гурван өдрийн сургалт эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНСУ-ын Дээд боловсролын сан (KFIT), UNESCO IIEP-ЮНЕСКО-гийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институт, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэл төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг сургалтад их, дээд сургуулийн 200 гаруй багш, эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан “Манай улсын их, дээд сургуулиудын чанарын баталгаажуулалтын систем нь заавал байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн байна гэж заадаг. Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн нийт 97 их, дээд сургуулиас 67 сургуулийн 203 хөтөлбөр дотооддоо магадлан итгэмжлэгдээд байна. Харин олон улсад гэвэл ердөө 19 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд буй. Тиймээс илүү олон сургууль, илүү олон хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхийн тулд сургалт, судалгааны үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, чанарын шаардлага хангах зайлшгүй шаардлагатай. Ингэж чадвал дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрэх юм. Үүний тулд дотооддоо багш нарт чанарын үйл ажиллагааны механизмыг ойлгуулах арга, аргачлалыг сургах ёстой. Энэ зорилгоор ЮНЕСКО-гийн олон улсын боловсролын төлөвлөлтийн институтын ахлах мэргэжилтнийг урьж ирүүлээд байна” гэв.
Чанарын дотоод баталгаажуулалтыг хөгжүүлэхэд их, дээд сургуулийн удирдлага болон чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай аж. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын эксперт, ЮНЕСКО-гийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтын хөтөлбөрийн мэргэжилтэн Микаела Мартинийг урьж, сургалт зохион байгуулж байгаа юм. Сургалтад оролцогчдод ЮНЕСКО-ийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтээс сертификат олгох юм байна.

Конор мөнгөө гайхуулав!
Конор Макгрегор өнгөрөгч 2017 онд Флойд Мейветертэй хийсэн тулаанаас 100 сая евро олж, түүний хувьд мөнгө олох тийм ч асуудал биш гэдгийг дахин нэг удаа нотлон харуулсан. Тэрээр өнгөрөгч даваа гарагийн орой гэр бүлийнхэндээ зориулж Фандерлэнд (Funderland) паркийг бүхэлд нь түрээслэн авч, оройн цагаар паркийг ажиллуулсан байна. Энэ талаараа 29 настай, холимог тулааны тамирчин маань хэлэхдээ "Бүх зүйл шинээр эхэлж байгаа энэ нэгдүгээр сарын даваа гарагт гэр бүл болон найз нөхөддөө зориулж паркийг өнөө орой би нээлээ" гэсэн юм.
Хятадуудын эрч хүчээ сэргээдэг нууц жор!
Хаврын улирал ирэхэд Хятадын Жэцзян тосгоны Дунян хотод шээсний үнэр ихээр тархдаг гэнэ. Учир нь тэд өөрсдийн уламжлалт хоол болох “Тунцзыдань” буюу “хөвгүүний өндөг” хэмээх хоолыг хийдэг байна. Ийнхүү хөвгүүний өндөг хэмээн нэрлэх болсон шалтгаан нь: энгийн өндгийг бүхэл өдрийн турш зандан хөвгүүний шээсэнд чанадаг гэнэ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэхүү өндөг нь маш амттай болдог бөгөөд нэг ширхэг нь 1.5 юанаар хурдан зарагддаг гэжээ.
Нууц амрагтайгаа хамт амьдардаг хосууд
Жой болон Кристал нар 2001 онд танилцаж, 2004 онд гэрлэсэн байна. Ингээд 5 жилийн дараа тэд хүүтэй болжээ. Тэд 12 жилийн турш аз жаргалтай сайхан амьдарч байтал 35 настай Кристал /эхнэр/ 23 настай Жеймийг сонирхож эхэлсэн байна. Бүсгүйчүүдийн хайр сэтгэлийн талаар мэдсэн Жой эхнэрийнхээ нууц амрагийг гэртээ авчирч тэд гурвуулаа амьдрах болжээ.
Та энэ зун аялаж, амарч амжаагүй л явна уу?
Зуны налгар өдрүүд дуусах дөхөж байхад та хараахан аялаж амарч амжаагүй л явна уу? Тэгвэл танд энэхүү нийтлэлээрээ наймдугаар сард амарч зугаалахад хамгийн тохиромжтой нутаг Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг Өвөрхангай аймгийн Хужирт сумын байгалийн онцлог, ач холбогдлын талаар багахан мэдээлэл хүргэхээр шийдлээ.
Рашаан булгаар алдартай Хужирт сум
Монгол нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд олон бий ч алжаал ядаргаагаа бүрэн тайлан, гэр бүл найз нөхөдтэйгөө аялахад тохиромжтой газруудын нэг бол байгалийн өвөрмөц тогтоцтой Өвөрхангай аймгийн Хужирт сум юм. Хужирт сум нь Социализмын үед Монгол улсын аялал жуулчлал, рашаан эмчилгээний гол төв болж байжээ. Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт багтдаг энэхүү нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой уул толгод, анагаагч увидастай бүхий рашаан ус, булаг шанд оршин байдаг юм.
Хужирт сум нь зүүн талаараа Гуа хайрхан, урд талаараа Холбоо хайрхан, баруун талаар нь Шивээт өндөр хайрхан, хойд талаараа Мойлт уулаар хүрээлэгдсэн бөгөөд Орхон, Хужирт, Тээл зэрэг тунгалаг уст голуул мөрнүүд, Олон бүрд Хар бүрд Бөөрөг зэрэг нуур цөөрмүүд, Үүрт, Шороот, Мойлт, Тээл, Харз зэрэг халуун рашаан, булгууд орших Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Хуучнаар Илдэн бэйлийн хошууны хэсэг Түшээт хан аймгаас 19 хошуу таслан сайн ноён хан аймгийг байгуулахад Илдэн бэйлийн хошуу нь Сайн ноён аймгийн харьяанд орж Хужирт Агь сум үүссэн түүхтэй.
Монголын баруун, хойд хягаар нутаг Франц гэрэл зурагчны нүдээр...
Францын гэрэл зурагчин Хамид Сардар-Афачам (Hamid Sardar-Afkhami) Монголын үзэсгэлэнт байгаль болон тэнд амьдарч буй овог аймгуудын аж амьдралыг гэрэл зургийн дурандаа гайхалтай буулгажээ. Тэрээр эдгээр бүтээлдээ Монголын 2 овог аймгийн амьдралыг харуулахыг зорьсон аж. Үүнд цаа буга маллан амьдардаг Цаатангууд, бүргэд шонхороор ан хийдэг Казакууд багтжээ. Тэрээр энэ фото төслөө “Бүрхэг тэнгэр” хэмээн нэрлэсэн бөгөөд өөрийн амьдралын 20 жилийг овог аймгуудыг судлахад зориулжээ.
Subscribe to:
Posts (Atom)
Орчин үеийн хүүхдүүдийн эмэгнэлтэй төрх...
Британийн жүжигчин Девид Баддиэл өөрийн твиттер хуудаснаа хүүгийнхээ аялалд явсан зургийг хуваалцжээ. Уг зурган дээр түүний хүү байгалийн үз...

-
Уран зураг орчин үеийн нийгмийн байр суурийг илтгэх нэгэн томоохон үзүүлэлт болох болсон. Үүнтэй холбоотойгоор уран зураг сонирхох хүмүүс их...
-
Уушги цэвэрлэх арга: Олон жил тамхи татсан хүн бронхит, ханиалга цаашлаад уушгины хорт хавдартай болдог. Үүнээс сэргийлэх хамгийн сайн ...
-
Эм зүйн сургууль нь 2000 онд “Монос” коллеж нэртэйгээр байгуулагдаж , 2006 онд дээд сургууль, 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сур...