Рашаан булгаар алдартай Хужирт сум
Монгол нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд олон бий ч алжаал ядаргаагаа бүрэн тайлан, гэр бүл найз нөхөдтэйгөө аялахад тохиромжтой газруудын нэг бол байгалийн өвөрмөц тогтоцтой Өвөрхангай аймгийн Хужирт сум юм. Хужирт сум нь Социализмын үед Монгол улсын аялал жуулчлал, рашаан эмчилгээний гол төв болж байжээ. Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт багтдаг энэхүү нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой уул толгод, анагаагч увидастай бүхий рашаан ус, булаг шанд оршин байдаг юм.
Хужирт сум нь зүүн талаараа Гуа хайрхан, урд талаараа Холбоо хайрхан, баруун талаар нь Шивээт өндөр хайрхан, хойд талаараа Мойлт уулаар хүрээлэгдсэн бөгөөд Орхон, Хужирт, Тээл зэрэг тунгалаг уст голуул мөрнүүд, Олон бүрд Хар бүрд Бөөрөг зэрэг нуур цөөрмүүд, Үүрт, Шороот, Мойлт, Тээл, Харз зэрэг халуун рашаан, булгууд орших Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Хуучнаар Илдэн бэйлийн хошууны хэсэг Түшээт хан аймгаас 19 хошуу таслан сайн ноён хан аймгийг байгуулахад Илдэн бэйлийн хошуу нь Сайн ноён аймгийн харьяанд орж Хужирт Агь сум үүссэн түүхтэй.
No comments:
Post a Comment