Ронда Роузигийн цуутай ялагдал
UFC-ийн түүхэн дэх хамгийн шоконд оруулам тулаануудын нэг нь Ронда Роузи болон Бразилын аварга Аманда Ньюнс (Amanda Nunes) нарын хооронд явагдсан юм. Энэ тулаан нь хэсэг хугацаанд завсарлаад байсан Роузигийн анхны тулаан байсан ч тэрээр хамгийн эхний үед ялагдал хүлээсэн нь олон хүмүүсийн урмыг хугалаад авсан. Ньюнсийн ээлж дараалалсан хүчтэй цохилтууд нь Роузид дайралт хийх ямар ч боломж олгоогүй бөгөөд хүнд цохилтонд орж, бага зэрэг манараад байсан Роузиг 48 дахь секундэд буулган авсан байна. Тулаанаас өмнө Роузи сэтгэл санааны бэлтгэл муу байсан бөгөөд тэрээр Холли Холм (Holly Holm)-д ялагдсан ялагдлаасаа болж олны анхаарлаас жил орчим хол байсан билээ.
No comments:
Post a Comment