Wednesday, April 25, 2018

Чанарын дотоод баталгаажуулалтын сургалт эхэллээ

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр ШУТИС-ийн Төв номын санд “Чанарын дотоод баталгаажуулалт” олон улсын UNESCO IIEP гэрчилгээ олгох гурван өдрийн сургалт эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНСУ-ын Дээд боловсролын сан (KFIT), UNESCO IIEP-ЮНЕСКО-гийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институт, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэл төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг сургалтад их, дээд сургуулийн 200 гаруй багш, эрдэмтэн, судлаачид оролцож байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан “Манай улсын их, дээд сургуулиудын чанарын баталгаажуулалтын систем нь заавал байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн байна гэж заадаг. Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн нийт 97 их, дээд сургуулиас 67 сургуулийн 203 хөтөлбөр дотооддоо магадлан итгэмжлэгдээд байна. Харин олон улсад гэвэл ердөө 19 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд буй. Тиймээс илүү олон сургууль, илүү олон хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхийн тулд сургалт, судалгааны үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, чанарын шаардлага хангах зайлшгүй шаардлагатай. Ингэж чадвал дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрэх юм. Үүний тулд дотооддоо багш нарт чанарын үйл ажиллагааны механизмыг ойлгуулах арга, аргачлалыг сургах ёстой. Энэ зорилгоор ЮНЕСКО-гийн олон улсын боловсролын төлөвлөлтийн институтын ахлах мэргэжилтнийг урьж ирүүлээд байна” гэв. Чанарын дотоод баталгаажуулалтыг хөгжүүлэхэд их, дээд сургуулийн удирдлага болон чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай аж. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын эксперт, ЮНЕСКО-гийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтын хөтөлбөрийн мэргэжилтэн Микаела Мартинийг урьж, сургалт зохион байгуулж байгаа юм. Сургалтад оролцогчдод ЮНЕСКО-ийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтээс сертификат олгох юм байна.

No comments:

Post a Comment

Орчин үеийн хүүхдүүдийн эмэгнэлтэй төрх...

Британийн жүжигчин Девид Баддиэл өөрийн твиттер хуудаснаа хүүгийнхээ аялалд явсан зургийг хуваалцжээ. Уг зурган дээр түүний хүү байгалийн үз...