
Wednesday, April 25, 2018
Орчин үеийн хүүхдүүдийн эмэгнэлтэй төрх...
Британийн жүжигчин Девид Баддиэл өөрийн твиттер хуудаснаа хүүгийнхээ аялалд явсан зургийг хуваалцжээ. Уг зурган дээр түүний хүү байгалийн үзэсгэлэнт байдлыг огт ажирлагүй утсандаа хамаг анхаарлаа хандуулсан харагдана. Уг зураг 5 өдрийн дотор "19 000 like" авч эцэг эхчүүдийн дунд хүүхдүүдийнхээ ийм зургийг хийх нэг ёсны аян эхлүүлжээ.

Чанарын дотоод баталгаажуулалтын сургалт эхэллээ
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь 2018 оныг “Чанарын дотоод баталгаажуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан өнөөдөр ШУТИС-ийн Төв номын санд “Чанарын дотоод баталгаажуулалт” олон улсын UNESCO IIEP гэрчилгээ олгох гурван өдрийн сургалт эхэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, БНСУ-ын Дээд боловсролын сан (KFIT), UNESCO IIEP-ЮНЕСКО-гийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институт, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Азийн хөгжлийн банк, Дээд боловсролын шинэчлэл төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг сургалтад их, дээд сургуулийн 200 гаруй багш, эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан “Манай улсын их, дээд сургуулиудын чанарын баталгаажуулалтын систем нь заавал байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн байна гэж заадаг. Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн нийт 97 их, дээд сургуулиас 67 сургуулийн 203 хөтөлбөр дотооддоо магадлан итгэмжлэгдээд байна. Харин олон улсад гэвэл ердөө 19 хөтөлбөр магадлан итгэмжлэгдээд буй. Тиймээс илүү олон сургууль, илүү олон хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхийн тулд сургалт, судалгааны үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, чанарын шаардлага хангах зайлшгүй шаардлагатай. Ингэж чадвал дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа олон улсын түвшинд хүрэх юм. Үүний тулд дотооддоо багш нарт чанарын үйл ажиллагааны механизмыг ойлгуулах арга, аргачлалыг сургах ёстой. Энэ зорилгоор ЮНЕСКО-гийн олон улсын боловсролын төлөвлөлтийн институтын ахлах мэргэжилтнийг урьж ирүүлээд байна” гэв.
Чанарын дотоод баталгаажуулалтыг хөгжүүлэхэд их, дээд сургуулийн удирдлага болон чанарын баталгаажуулалтын нэгжийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай аж. Тиймээс энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын эксперт, ЮНЕСКО-гийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтын хөтөлбөрийн мэргэжилтэн Микаела Мартинийг урьж, сургалт зохион байгуулж байгаа юм. Сургалтад оролцогчдод ЮНЕСКО-ийн Олон улсын боловсрол төлөвлөлтийн институтээс сертификат олгох юм байна.

Конор мөнгөө гайхуулав!
Конор Макгрегор өнгөрөгч 2017 онд Флойд Мейветертэй хийсэн тулаанаас 100 сая евро олж, түүний хувьд мөнгө олох тийм ч асуудал биш гэдгийг дахин нэг удаа нотлон харуулсан. Тэрээр өнгөрөгч даваа гарагийн орой гэр бүлийнхэндээ зориулж Фандерлэнд (Funderland) паркийг бүхэлд нь түрээслэн авч, оройн цагаар паркийг ажиллуулсан байна. Энэ талаараа 29 настай, холимог тулааны тамирчин маань хэлэхдээ "Бүх зүйл шинээр эхэлж байгаа энэ нэгдүгээр сарын даваа гарагт гэр бүл болон найз нөхөддөө зориулж паркийг өнөө орой би нээлээ" гэсэн юм.
Хятадуудын эрч хүчээ сэргээдэг нууц жор!
Хаврын улирал ирэхэд Хятадын Жэцзян тосгоны Дунян хотод шээсний үнэр ихээр тархдаг гэнэ. Учир нь тэд өөрсдийн уламжлалт хоол болох “Тунцзыдань” буюу “хөвгүүний өндөг” хэмээх хоолыг хийдэг байна. Ийнхүү хөвгүүний өндөг хэмээн нэрлэх болсон шалтгаан нь: энгийн өндгийг бүхэл өдрийн турш зандан хөвгүүний шээсэнд чанадаг гэнэ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэхүү өндөг нь маш амттай болдог бөгөөд нэг ширхэг нь 1.5 юанаар хурдан зарагддаг гэжээ.
Нууц амрагтайгаа хамт амьдардаг хосууд
Жой болон Кристал нар 2001 онд танилцаж, 2004 онд гэрлэсэн байна. Ингээд 5 жилийн дараа тэд хүүтэй болжээ. Тэд 12 жилийн турш аз жаргалтай сайхан амьдарч байтал 35 настай Кристал /эхнэр/ 23 настай Жеймийг сонирхож эхэлсэн байна. Бүсгүйчүүдийн хайр сэтгэлийн талаар мэдсэн Жой эхнэрийнхээ нууц амрагийг гэртээ авчирч тэд гурвуулаа амьдрах болжээ.
Та энэ зун аялаж, амарч амжаагүй л явна уу?
Зуны налгар өдрүүд дуусах дөхөж байхад та хараахан аялаж амарч амжаагүй л явна уу? Тэгвэл танд энэхүү нийтлэлээрээ наймдугаар сард амарч зугаалахад хамгийн тохиромжтой нутаг Монгол орны үзэсгэлэнт газруудын нэг Өвөрхангай аймгийн Хужирт сумын байгалийн онцлог, ач холбогдлын талаар багахан мэдээлэл хүргэхээр шийдлээ.
Рашаан булгаар алдартай Хужирт сум
Монгол нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд олон бий ч алжаал ядаргаагаа бүрэн тайлан, гэр бүл найз нөхөдтэйгөө аялахад тохиромжтой газруудын нэг бол байгалийн өвөрмөц тогтоцтой Өвөрхангай аймгийн Хужирт сум юм. Хужирт сум нь Социализмын үед Монгол улсын аялал жуулчлал, рашаан эмчилгээний гол төв болж байжээ. Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт багтдаг энэхүү нутагт байгалийн өвөрмөц тогтоцтой уул толгод, анагаагч увидастай бүхий рашаан ус, булаг шанд оршин байдаг юм.
Хужирт сум нь зүүн талаараа Гуа хайрхан, урд талаараа Холбоо хайрхан, баруун талаар нь Шивээт өндөр хайрхан, хойд талаараа Мойлт уулаар хүрээлэгдсэн бөгөөд Орхон, Хужирт, Тээл зэрэг тунгалаг уст голуул мөрнүүд, Олон бүрд Хар бүрд Бөөрөг зэрэг нуур цөөрмүүд, Үүрт, Шороот, Мойлт, Тээл, Харз зэрэг халуун рашаан, булгууд орших Байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Хуучнаар Илдэн бэйлийн хошууны хэсэг Түшээт хан аймгаас 19 хошуу таслан сайн ноён хан аймгийг байгуулахад Илдэн бэйлийн хошуу нь Сайн ноён аймгийн харьяанд орж Хужирт Агь сум үүссэн түүхтэй.
Монголын баруун, хойд хягаар нутаг Франц гэрэл зурагчны нүдээр...
Францын гэрэл зурагчин Хамид Сардар-Афачам (Hamid Sardar-Afkhami) Монголын үзэсгэлэнт байгаль болон тэнд амьдарч буй овог аймгуудын аж амьдралыг гэрэл зургийн дурандаа гайхалтай буулгажээ. Тэрээр эдгээр бүтээлдээ Монголын 2 овог аймгийн амьдралыг харуулахыг зорьсон аж. Үүнд цаа буга маллан амьдардаг Цаатангууд, бүргэд шонхороор ан хийдэг Казакууд багтжээ. Тэрээр энэ фото төслөө “Бүрхэг тэнгэр” хэмээн нэрлэсэн бөгөөд өөрийн амьдралын 20 жилийг овог аймгуудыг судлахад зориулжээ.
“NBA”-ийн хамгийн загварлаг тамирчид
Сагсан бөмбөг нь олон сая үзэгчидтэй спортын нэг бөгөөд өдрөөс өдөрт тус спортыг сонирхож, хичээллэх залуусын тоо нэмэгдсээр байгаа билээ. Харин өнөөдөр та бүхэндээ "NBA" буюу Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоонд яг одоо тоглож байгаа тамирчдаас хамгийн загварлаг залуусыг онцлон танилцуулахаар бэлтгэсэн юм.
Кевин Дюрант (Kevin Durant)
- Төрсөн он сар өдөр - 1988.9.29 /29 настай/
- Харъяалагддаг баг - Голден Стэйт Варриорс
- Байрлал - Довтлогч
- Өндөр - 2.06 м
2017 оны аварга төдийгүй финалын үнэ цэнэтэй тоглогч болж чадсан Кевин Дурант нь загварлаг хувцаслалтаараа алдартай. Түүний өндөр биед ямар ч хувцас сайхан зохих нь гарцаагүй.
Блейк Гриффин (Blake Griffin)
- Төрсөн он сар өдөр - 1989.3.16 /28 настай/
- Харъяалагддаг баг - Лос-Анжелес Клипперс
- Байрлал - Хүчний довтлогч
- Өндөр - 2.08 м
Эрч хүч, тэсрэлттэй гэдгээрээ алдартай Блейк Гриффин нь өөрийн хүчирхэг байдлаараа олон охидын сэтгэлийг уяраадаг. Түүний булчинлаг, сайхан бие нь өмссөн хувцас бүрийг амилуулж, төгс харагдуулдаг билээ.
Уран гулгагчдын мөрддөг хатуу дүрмүүд
Өвлийн спортын хамгийн гоёмсог үзүүлбэр бол яахын аргагүй уран гулгалт билээ. Анхандаа хүмүүс ясыг ирлэж бэлдэн тэшүүр хийдэг байсан бол сүүлд илүү хөгжингүй болж метал ирнүүд бий болжээ. Энэ нь илүү уян хатан, бат бөх болсон нь ойлгомжтой. Сайн тэшүүртэй болсноор үзүүлэх техникийн тоо ч нэмэгдэж үзүүлбэрүүд ч илүү төгс, чанартай болсоор байна.
Төгс галбиртай байх ёстой
Мөсөн дээр ярих хориотой
Хувийн сэтгэлзүйчтэй байх хэрэгтэй
Хамгийн алдартай тулаанч бүсгүйчүүдийн тааварлашгүй амьдрал
Сүүлийн үед спорт сонирхогчдын анхаарал боксоос холдож, холимог тулаанд тэмүүлэх хандлагатай боллоо. Бокст Майк Тайсон (Mike Tyson), Флойд Мейвейдер (Floyd Mayweather) нар шиг хурц характертай гялалзсан одууд цөөрч, харин холимог тулаанд МакГрегор (Conor McGregor), Ронда Роузи (Ronda Rousey) нар ид гарч ирж байгаа нь хүмүүсийн хүсэл сонирхолд нөлөөлж байгаа нь мэдээж. Холимог тулааны спорт хөгжихийн хэрээр бүсгүйчүүд ч тулааны ринг рүү хошуурсаар. Ингээд эрчүүдээс дутахааргүй хүчирхэг эмэгтэй тулаанчдын талаарх сонирхолтой мэдээллүүдийг бид бэлтгэн хүргэж байна. ММА-ийн эмэгтэй тулаанчдын ертөнцөд тавтай морилно уу.
Ронда Роузигийн цуутай ялагдал
UFC-ийн түүхэн дэх хамгийн шоконд оруулам тулаануудын нэг нь Ронда Роузи болон Бразилын аварга Аманда Ньюнс (Amanda Nunes) нарын хооронд явагдсан юм. Энэ тулаан нь хэсэг хугацаанд завсарлаад байсан Роузигийн анхны тулаан байсан ч тэрээр хамгийн эхний үед ялагдал хүлээсэн нь олон хүмүүсийн урмыг хугалаад авсан. Ньюнсийн ээлж дараалалсан хүчтэй цохилтууд нь Роузид дайралт хийх ямар ч боломж олгоогүй бөгөөд хүнд цохилтонд орж, бага зэрэг манараад байсан Роузиг 48 дахь секундэд буулган авсан байна. Тулаанаас өмнө Роузи сэтгэл санааны бэлтгэл муу байсан бөгөөд тэрээр Холли Холм (Holly Holm)-д ялагдсан ялагдлаасаа болж олны анхаарлаас жил орчим хол байсан билээ.
ЭЗШУИС
Эм зүйн сургууль нь 2000 онд “Монос” коллеж нэртэйгээр байгуулагдаж , 2006 онд дээд сургууль, 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн бүрэлдэхүүн сургууль болсон бөгөөд 2006, 2013 онуудад байгууллагын анхан болон ахисан шатанд магадлан итгэмжлэгдэж, 2015 онд Эм зүйч мэргэжил нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орсон. Тус сургууль нь одоо 30 шахам багш, 650 гаруй суралцагчтай, багш нарын 28% хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд тэдний дотор академич, төрийн шагналт, доктор профессорууд зэрэг өргөн мэдлэг, боловсрол, туршлагатай олон багш нар ажилладаг. Манай сургууль нь Эм зүйн ухааны бакалавр, магистрын зэрэг олгох сургалт, БНСУ-ын Олон улсын их сургуультай хамтарч “Эмийн үйлдвэрийн инженер технологи” мэргэжлээр /3+2/ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Эм зүйн сургуулийн сургалтын материаллаг орчин нь хичээлийн 3 байр, биен тамирын заал, 20 шахам мянган ном бүхий номын сан, уншлагын танхим, цахим уншлагын заал, лингафоны болон компьютерийн кабинет, 20 гаруй лаборатори, эмийн ургамал тарималжуулалтын цэцэрлэгт хүрээлэн зэргээс бүрдэж байна. Манай оюутны дадлагын үндсэн бааз нь “Монос” группын харъяа Эмийн үйлдвэр, эмийн лаборатори, Эм судлалын хүрээлэн, Эм ханган нийлүүлэх төвүүд, Олон Улсын пүүсүүдийн төлөөлөгчийн газрууд, хот хөдөө орон нутгийн эмийн сан, Эм хангамжийн газрууд, ОХУ-ын Улан-Үдэ хотын эм хангамжийн газрууд зэрэг 50 шахам байгууллагууд байна.
Уран зураг авахаасаа өмнө юуг мэдвэл зохих вэ?
Уран зургийг гэртээ угтаж авах нь амьдралаа баяжуулах сайхан завшаан, гэхдээ сонголтоо ухаалаг хийх хэрэгтэй. Тэгвэл ухаалаг байхад тань туслах дараах 5 зүйлсийг заавал анхаараарай!
Танд зураг үнэхээр таалагдсан уу? Энэ зураг таны сэтгэлийг эзэмдэж байна уу гэдэг бол хамгийн эхний чухал асуудал. Хүмүүс уран зурагт хандахдаа тавилгатай зохицох эсэх, эсвэл хөрөнгө оруулалт гэсэн утгаар харах нь олонтаа. Эсвэл урлаг судлаач тухайн зураг хичнээн гайхалтай талаар зөвлөн хэлэх нь ч тийм чухал биш. Мэргэжилтнүүд таниас орлого олох тал дээр илүү анхаардаг.
Уран зураг бол харилцаа. Зураг тантай ярьж байна уу, тэр юу гэж байна? Зураг тантай харилцахгүй байлаа гээд сайн бүтээл биш гэсэн үг биш. Гэхдээ сайн зураг бол өөртэй нь ярих нэгнийг хүлээж, зураачийн ур ухаанаар бүтээгдсэн байдаг. Хэрэв тухайн зургийн харилцах хүн нь та биш бол худалдаж авахаар бусдын ятгалганд бүү авт.
Та энэ зурагнаас хараа салгахгүй хэр удаж чадах вэ? Зураачид унших гэж ярьдаг, унших хугацааны талаар. Удаан унших тусмаа л сайн. Сайн уран зохиолын талаар аваад үзвэл та зохиолыг олон дахин давтан уншдаг. Бас харах бүртээ шинээр нэг зүйл ойлгож, 5 дах удаагаа үзэж байсан ч сэтгэлийг чинь хөдөлгөдөг киног та мэднэ. Эдгээр бүтээлд удаан уншигдах чанар байна. Сайн уран зураг үүнтэй л адил.
Зураач бүтээлээ зурахдаа гүн гүнзгий бодсон бодлоо шингээдэг ба энэ урд удаан хугацаанд өөрийгөө бага багаар нээсээр байдаг. Хэрэв та тухайлсан нэг зургийг (магадгүй гэрэл зураг эсвэл хуулбрыг түр хугацаагаар ашиглаж болно) өдөр бүр харж, сар болоод өнгөрөхөд ч дуртай хэвээр байх юм бол энэ сайны дохио. Зураачдын хувьд бүтээлээ цуглуулагч, сонирхогч, дурлагчдад илүү ойртуулан танилцуулах тусам тэд худалдан авагч болох магадлал нь өсдөг. Тиймээс урт хугацааны харилцаанд хүлээцтэй хандах нь тустай.
Уран зургийн галерей үнийн хагасыг авдаг. Хэдийгээр зургийн үзэсгэлэнгүүд ашгийн төлөө бус эсвэл зураач цуглуулагчдад таатай нөхцлөөр зураг худалдах тохиолдол байдаг салбарын дийлэнх стандарт нь галерей зургийн үнийн 50%-г авдаг. Галерей мэдээж мэргэжлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, уран зургийн салбарт голлох үүрэг гүйцэтгэдэг ч заримдаа тойроод гарахад буруудах зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл зураг худалдан авахаар сонирхож байвал шууд зураачтай нь холбогдож болно.
Зураачдын урлангаар зочилж, хөшигний ар дахь бодит дүр зурагтай танилцсанаар сайн бүтээлийг олж авах сайн арга байж мэднэ. Сайн бүтээл олны хүртээл болохоос өмнө олзолж авах боломжийг та олж авч байна гэсэн үг. Бас нөгөө талаар та зураачтай шууд харилцсанаар зургийг хэт үнэтэй авахаас зайлсхийж, мөн бүх мөнгө цэвэр зураачид очно гэдэг нь чухал ач холбогдолтой. Гэхдээ сайн судлахгүй бол зарим зураачид галерейтай хатуу гэрээтэй ажиллах нь ч бий.
Зураг хэрхэн бүтсэн бэ? Таны сонирхож буй зураг сайн материал ашигласан уу, 50, 100, 500 жил ч хадгалагдаж чадах уу? Сайн чанартай зурагдсан тосон зураг сэргээн засварлалтгүйгээр 500 хүртэлх жил хадгалагдаж чаддаг. Мэргэжлийн өндөр чанарын будаг энгийн оюутны будгаас 10 дахин үнэтэй байдаг. Ямар будаг ашигласнаас урт хугацааны үнэт өв эсвэл хуучин хогшил болох нь шалтгаална.
Зургийн чанарт үүсэх асуудлуудаас дурдвал: цагийн уртад өнгө бүдэгрэх, будаг урдах давхаргаасаа хуурж, үелэн салах, зургийн гадаргуу урагдаж, хагарах гэх мэт элэгдэл гэмтлүүд бий. Мэргэжлийн, сайн зураачид урт хугацаанд хадгалагдах чанартай зураг хэрхэн зурахыг мэддэг тул зургаа худалдаж авахаасаа өмнө зургийн материал чанарын талаар хангалттай мэдээллийг авах нь зүйтэй.
Зургийн үнэ юунд суурилсан бэ? Үнэндээ энэ бол худалдан авагчдын асуухаас хамгийн их эмээдэг асуулт. Уран зургийн үнэ бол мөнгө төлж буй хүний зорьж буй үнэ цэнэ. Үнийн талаар сонирхож байгаа тохиолдолд лавлах хэдэн асуулт бий. Зураач өмнө нь бүтээлээ худалдаж байсан уу? Үүнийг бүтээхийн тулд зураач хэр их хугацаа зарцуулсан бэ? Зураач хэр их чадвар, туршлагатай вэ? Зарим зураачид хэмжээнд анхаарч метр квадратаар үнийг тооцоолдог бол зарим нь хугацааг чухалчилдаг.
Зургийн үнийг харгалзахын тулд хөлс хөдөлмөр, ур ухааныг бодолцож үзэх хэрэгтэй. Олон хоног олон цагаар хэсэг хэсгээр зурж, мөн тодорхой хэмжээний материал зарцуулж, түүнээс илүүтэй зураач өөрийн олж авсан мэдлэг боловсрол, туршлага, алтан цагаа зориулан байж уран зураг бий болдог. Тиймээс зургийн үнэ өөрийнх нь чанарт нэвт шингэсэн байдаг юм шүү.
Уран зургийг хэрхэн унших вэ?
Уран зураг орчин үеийн нийгмийн байр суурийг илтгэх нэгэн томоохон үзүүлэлт болох болсон. Үүнтэй холбоотойгоор уран зураг сонирхох хүмүүс ихэссэн ч мэргэжлийн бус энгийн хүмүүсийн хувьд уран зургийг ойлгож, тайлж уншихаас эмээдэг нь нууц биш. Сайн мэдэхгүй хүмүүсийн хувьд уран зураг баячуудын хэрэглээ эсвэл уйтгартай зүйл шиг санагдаж болох ч уран зурагтай нөхөрлөх нь хорвоо ертөнцийн талаарх бидний ухагдахууныг өргөтгөж, гүнзгийрүүлж байдаг.
Уран зураг эхлээд таны мэдрэмжинд шууд тусдаг. Зураг сайн байхын тулд маш сайхан үзэмжтэй байх ёстой гэсэн үг биш. Харин ямар нэг байдлар таны харцыг булаадаг байх ёстой. Тиймээс зургийг харах хэдэн хором зарцуул. Зургийн нэр таны анхаарлыг татаж байна уу, эсвэл өнгөний зохицол уу, дүрслэлийн холбоо, бодитой дүр зураг, визуал хошигнол эсвэл бүр өөр хэд хэдэн хүчин зүйл байна уу?Зургийг ерөнхийд нь харсны дараа “энэ юуны зураг вэ” гэж өөрөөсөө асуугаад үз.
Өөрөөр хэлбэл “энэ зургийн сэдэв нь юу вэ?” Сэдэв нь магадгүй байгалийн зураг, хүн эсвэл бүлэг хүн, түүхэн үзэгдэл, хот барилга, амьтан, натюрморт / сагстай жимс, ваартай цэцэг гэх мэт өдөр тутмын эд зүйлсийг шууд хуулж зурсан зураг/,зөгнөлт үзэгдэл эсвэл өөр зүйлс байж болно. Зарим зургууд, ихэвчлэн 20-р зууны абстракт зургууд /дүрс хэлбэр, өнгөөр тоглосон, бодит байдлаас хэтэрсэн/тодорхой сэдэвт баригдаагүй байх нь бий.
Энэ бүгд юуны тухай вэ?
Бэлэг тэмдэгийг сайн хар. Бэлэг тэмдэг нь энгийнээр тайлбарлавал ямар нэг өөр утгыг илэрхийлж буй ямар нэг зүйл. Геометр дүрс, барилгын хийц маяг, далавч, загалмай гээд юу ч байж болно. Зургууд ихэвчлэн тодорхой бэлэг тэмдэг агуулсан байдаг. Жишээ нь гавлын яс ихэвчлэн баян чинээлэгийг дүрсэлсэн бүтээлд орсон байдаг. Энэ нь эд баялаг нь нэгэнтээ ертөнц дахинийх байсан, мөн эд баялаг аливаа юмсийн тогтолцоог цогцлоож байсан ч эцсийн үр дүнд утга учиргүй байсныг эргэн сануулах зорилготой байдаг. Зураачийн хувийн байр суурийг илэрхийлсэн бэлэг тэмдэг дахин давтагдашгүй байдаг. Гэхдээ “зураач ямар утгыг харуулсан юм бол” гэдэг асуултанд өөрийгөө дөнгөлөхгүйгээр харин бүтээл өөрт чинь юуг хэлж байна вэ гэдэгт төвлөрөөрэй!
Тэд хэрхэн хийж байна вэ?
Дараагийн авч үзэх зүйл бол хэв маяг /стиль/ юм. Зураач өөрийн бүтээлч чанарыг канвас /зотон даавуу/ дээр буулгасан мөн чанар, тэмдэг нь юу вэ гэдэг асуудал юм. Зарим зураачид бат тогтсон хэв маягийг ашигладаг, жишээ нь зарим Сэргэн мандалтын үеийн хөрөг зургууд энгийн үзэгчдэд яг л нэг ижил харагддаг. Зарим нь тэднээс ялгарахын тулд ойр нарийвчлалтай, бүрэн хянаж зурдаг бол зарим нь санаандгүйгээр тооцоололгүй, хэт хөөрсөн мэт зураг будгаа хүчтэй тавьж зурах нь бий. Хэв маяг нь магадгүй сэдэв, бэлэг тэмдэг шиг тодорхой ойлгомжтой биш байж магадгүй, гэхдээ энэ нь үзэгчдэд утгыг мөн дамжуулж байдаг. Жишээ нь Жэксон Поллокын алдарт дусааж зурдаг хэв маяг нь түүний бүтээл туурвих явцынх нь биеийн хөдөлгөөн, эрх чөлөөг илэрхийлж байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь зүгээр нэг хийсвэрлэл биш гэсэн үг юм.
Дүрслэх урлагийн түүхэн хөгжил
"Уран зураг, урлагийн ертөнц агуу баялаг. Бид энэ агуу ертөнцөд өөрийн эхргүй татагдаж, гайхамшигт бүтээлүүдээс мэдлэг, мэдээлэл, ойлголт, эргэцүүлэл, олон олон мэдрэмжийг авч байдаг. Бид дэлхийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй хэдийн сайн танилууд юм шиг хэрнээ заримдаа урсгал чиглэл, он цаг, төрөл жанрыг тодорхой мэдэхгүй, хольж будилах нь бий. Тэгвэл дэлхийн дүрслэх урлагийн ертөнцийн арвин түүхийг маш товчоор бичиглэн, голлох төлөөлөгчид, тэдгээрийн бүтээлтэй хавсарган бэлтгэсэн дараах зурган нийтлэлийг уншаад та мэдлэгээ тэлээрэй!"
Эм зүйн сургууль нь 2000 онд “Монос” коллеж
нэртэйгээр байгуулагдаж , 2006 онд дээд сургууль, 2015 онд Эм Зүйн Шинжлэх
Ухааны Их Сургуулийн бүрэлдэхүүн сургууль болсон бөгөөд 2006, 2013 онуудад
байгууллагын анхан болон ахисан шатанд магадлан итгэмжлэгдэж, 2015 онд Эм зүйч
мэргэжил нь хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орсон. Тус сургууль нь одоо 30
шахам багш, 650 гаруй суралцагчтай, багш нарын 28% хувь нь эрдмийн зэрэг цолтой
бөгөөд тэдний дотор академич, төрийн шагналт, доктор профессорууд зэрэг өргөн
мэдлэг, боловсрол, туршлагатай олон багш нар ажилладаг. Манай сургууль нь Эм
зүйн ухааны бакалавр, магистрын зэрэг олгох сургалт, БНСУ-ын Олон улсын их
сургуультай хамтарч “Эмийн үйлдвэрийн инженер технологи” мэргэжлээр /3+2/
хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Эм зүйн сургуулийн сургалтын
материаллаг орчин нь хичээлийн 3 байр, биен тамирын заал, 20 шахам мянган ном
бүхий номын сан, уншлагын танхим, цахим уншлагын заал, лингафоны болон
компьютерийн кабинет, 20 гаруй лаборатори, эмийн ургамал тарималжуулалтын
цэцэрлэгт хүрээлэн зэргээс бүрдэж байна. Манай оюутны дадлагын үндсэн бааз нь
“Монос” группын харъяа Эмийн үйлдвэр, эмийн лаборатори, Эм судлалын хүрээлэн,
Эм ханган нийлүүлэх төвүүд, Олон Улсын пүүсүүдийн төлөөлөгчийн газрууд, хот
хөдөө орон нутгийн эмийн сан, Эм хангамжийн газрууд, ОХУ-ын Улан-Үдэ хотын эм
хангамжийн газрууд зэрэг 50 шахам байгууллагууд байна
Австралийн сургалтын тэтгэлэг зарлагдлаа
Австрали Улс Монголд сүүлийн 20 гаруй жилийн турш хөгжлийн дэмжлэг туслалцааг үзүүлсээр иржээ. Энэхүү туслалцааны тулгын чулуу нь Монголчуудыг Австралид сургах боломжоор хангадаг урт хугацааны сургалтын тэтгэлгүүд юм. Австралийн сургалтын тэтгэлгүүд нь Монгол Улсын хүний нөөцийн эрэлт хэрэгцээг анхаарч, ард түмэн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх нэг арга зам юм.
Монгол дахь Австралийн Тэтгэлгүүд хөтөлбөр 2013 оны долдугаар сарын 1-нээс зорилтот салбаруудын хүний нөөцийг чадавхижуулж, Австралийг Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хандивлагч хэмээн хүлээн зөвшөөрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор эхэлсэн.
Хөтөлбөрийг Австрали, Монгол Улсын Засгийн газар хоорондын Дэд гэрээний дагуу Өмнөд Солонгосын Сөүл хотод суугаа Австралийн Элчин сайдын яаманд хамаардаг Улаанбаатар дахь Австралийн Гадаад хэрэг худалдааны яамны Төлөөлөгчийн газраас удирдан хэрэгжүүлдэг. Жил бүр Хөтөлбөрийн Зохицуулах Хороо (ХЗХ)-оос өнгөрсөн жилийн үйл ажиллагаа, ололт амжилтыг хэлэлцэхийн зэрэгцээ, дараа жилд баримтлах бодлогын чиглэлийг тодорхойлдог. ХЗХ-ы бүрэлдэхүүнд Монгол Улсын Засгийн газар, Австралийн Засгийн газар болон бусад хамтран ажиллагч байгуулагын төлөөлөл багтана.
Австралийн Засгийн газар бүх хүний хувь нэмрийг үнэ цэнэтэйд үздэг. Тэрээр нийгмийн бүх бүлэг, тухайлбал, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон нутгийн иргэдийн тэгш эрх, өргөн оролцоог хангахын төлөө ажилладаг. Хүн бүрт өргөдөл гаргах урам зориг өгнө.
Тэтгэлэгт сонгон шалгарсан хүмүүст англи хэлний болон академик сургалтад бэлтгэх хөтөлбөрт зайлшгүй хамрагдахыг санал болгодог. Сургалт Монголд явагдана. Австралийн их сургуулиудын англи хэлний шаардлагыг үл хангасан нэр дэвшигчдэд 36 хүртэлх долоо хоногийн (академик сургалтанд бэлтгэх хөтөлбөрийг оролцуулан), шалгуур хангасан нэр дэвшигчдэд академик сургалтанд бэлтгэх 10 долоо хоногийн курсууд байдаг.
Хөтөлбөрийн газар төгсөгчдийг Монголд ирснээс хойш хоёр жилийн турш ажлын байранд хэрхэн байршиж, хөгжилд ямар хувь нэмэр оруулсан хийгээд Австралид төгсөгчдийн нийгэмлэгтэй бат бэх холбоотой эсэхийг хянах зорилгоор хамтарч ажилладаг. Эдгээр үйл ажиллагаа нь төгсөгчдийн өөр хоорондоо болон Австралитай тогтоосон холбоогоо үргэлжлүүлэхийг хөхиүлэн дэмжинэ
Оюутны сургалтын төлбөрийн зээлд хамрагдахын тулд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ
ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ
Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /
Богино хугацаатай зээл /1 жил /
Урт хугацаатай зээл /10 жил /
ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;
ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОН БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;
УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА
Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.
Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.
Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.
Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.
Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.
ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ
Зээл хүссэн өргөдөл
Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/
Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаэр баталгаажуулсан хуулбар
Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
Уушги цэвэрлэх арга
Уушги цэвэрлэх арга:
Олон жил тамхи татсан хүн бронхит, ханиалга цаашлаад уушгины хорт хавдартай болдог. Үүнээс сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээж тамхинаас гарах. Гэхдээ тамхинаас гарч чадахгүй байгаа бол ядаж уушгиа цэвэрлэдэг аргыг мэдээд авахад хэрэгтэй. Уушги цэвэрлэгч ундаа хийх арга:
Орц:
1 кг сонгино
1 л ус
400 гр хүрэн сахар
2 цайны халбага куркума /turmeric/
Арилгасан жижгэвтэр цагаан гаа
1 л ус
400 гр хүрэн сахар
2 цайны халбага куркума /turmeric/
Арилгасан жижгэвтэр цагаан гаа
Хүрэн сахараа усанд хийж гал дээр тавина. Сонгиноо арилган 4 хуваан хэрчиж, жижиглэж хэрчсэн цагаан гаа, turmeric нунтагтайгаа холино. Ус буцалсны дараа бэлдсэн бэлдмэлээ хийж галыг нь багасгана. Ус ширгэж талдаа ортол нь зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь шилэн саванд хийж хөргөнө. Хөрсөнийх нь дараа хөргөгчинд хийх хэрэгтэй.
Бэлдмэлийг өлөн элгэн дээрээ 2 халбага, орой хоол идэхээс хоёр цагийн өмнө 2 халбагыг идээрэй.
Харшлын шинж тэмдгийг багасгах байгалийн 5 арга
Харшлыг бүрэн эмчилнэ гэдэг эргэлзээтэй асуудал. Гэхдээ бид ядаж л шинж тэмдгийг нь багасгах аргуудыг мэдэж байгаа нь сайн хэрэг. Нойр хүргэж, толгой дүүргэдэг харшлын эм уухаас гадна дараах байгалийн аргуудыг туршиж үзээрэй.
1. Алимны цуу
Алимны цуу бол харшлын шинж тэмдгийг бууруулахад эртнээс хэрэглэгдэж ирсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь тунгалгийн системийг цэвэршүүлж, салстын үйлдвэржилтийг бууруулдаг учраас харшил хөдөлсөн үед хэрэглэх нь үр дүнтэй гэж үздэг. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтнүүдэд эерэг нөлөө үзүүлж жингээ хасахад тусалдаг болохоор туршаад үзэхэд үнэхээр гэмгүй.
Яаж хэрэглэх вэ: 1 цайны халбага цэвэр алимны цууг 1 аяга усанд найруулаад өдөрт 3 тасалж ууна. Алимны цуу томоохон сүлжээ супермаркетуудад худалдаалагддаг.
Алимны цуу бол харшлын шинж тэмдгийг бууруулахад эртнээс хэрэглэгдэж ирсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь тунгалгийн системийг цэвэршүүлж, салстын үйлдвэржилтийг бууруулдаг учраас харшил хөдөлсөн үед хэрэглэх нь үр дүнтэй гэж үздэг. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтнүүдэд эерэг нөлөө үзүүлж жингээ хасахад тусалдаг болохоор туршаад үзэхэд үнэхээр гэмгүй.
Яаж хэрэглэх вэ: 1 цайны халбага цэвэр алимны цууг 1 аяга усанд найруулаад өдөрт 3 тасалж ууна. Алимны цуу томоохон сүлжээ супермаркетуудад худалдаалагддаг.
2. Халгайтай цай
Хатгадаг л болохоос халгайнд хэрэггүй юм гэж алга. Халгайн навч биеийн харшил хөдөлгөгч гол хүчин зүйл болох хистамин үйлдвэрлэх чадамжийг бууруулдаг. Мөн цусны даралт бууруулах, үе мөчний үрэвсэлд халгайг өргөнөөр ашигладаг. Халгайг гааны навчтай хольж хэрэглэвэл харшлын шинж тэмдгийг бууруулахад илүү үр дүнтэй.
Яаж хэрэглэх вэ: Буцалж буй 250 мл ус тутамд 1 цайны халбага гаа, 1 цайны халбага халгай (хатаамал эсвэл шинэхнээрээ) хийгээд 10-15 минут хандлаад ууна.
Хатгадаг л болохоос халгайнд хэрэггүй юм гэж алга. Халгайн навч биеийн харшил хөдөлгөгч гол хүчин зүйл болох хистамин үйлдвэрлэх чадамжийг бууруулдаг. Мөн цусны даралт бууруулах, үе мөчний үрэвсэлд халгайг өргөнөөр ашигладаг. Халгайг гааны навчтай хольж хэрэглэвэл харшлын шинж тэмдгийг бууруулахад илүү үр дүнтэй.
Яаж хэрэглэх вэ: Буцалж буй 250 мл ус тутамд 1 цайны халбага гаа, 1 цайны халбага халгай (хатаамал эсвэл шинэхнээрээ) хийгээд 10-15 минут хандлаад ууна.
3. Пробиотик
Харшил бол тэнцвэр нь алдагдаж хэт мэдрэг болсон дархлааны илрэл юм. Сүүлийн үеийн судалгаагаар гэдсэнд ашигтай бактериуд нь их байвал дархлаанд сайнаар нөлөөлж харшлын шинж тэмдгийг бууруулж байгаа нь тогтоогджээ. Цаашилбал жирэмсэн эхийн гэдсэн дэх ашигтай бичил биетүүд ургийн амьдралынхаа туршид харшилтай болох магадлалд хүртэл нөлөөлдөг аж.
Яаж хэрэглэх вэ: Пробиотикоор баяжуулсан тараг, хоолны нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх
Харшил бол тэнцвэр нь алдагдаж хэт мэдрэг болсон дархлааны илрэл юм. Сүүлийн үеийн судалгаагаар гэдсэнд ашигтай бактериуд нь их байвал дархлаанд сайнаар нөлөөлж харшлын шинж тэмдгийг бууруулж байгаа нь тогтоогджээ. Цаашилбал жирэмсэн эхийн гэдсэн дэх ашигтай бичил биетүүд ургийн амьдралынхаа туршид харшилтай болох магадлалд хүртэл нөлөөлдөг аж.
Яаж хэрэглэх вэ: Пробиотикоор баяжуулсан тараг, хоолны нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх
4. Улаан сонгинотой ус
Сонгинод quercetin хэмээх усанд уусамтгай бодис агуулагддаг бөгөөд энэ нь биеийн хистамины үйлдвэржилтийг бууруулж, харшлын шинж тэмдгийг намдаадаг байна. Quercetin нь мөн үрэвслийг бууруулах, амьсгалын замыг цэвэрлэх үйлчилгээтэй.
Яаж хэрэглэх вэ: 1 улаан сонгиныг нарийхан хэрчээд 4 аяга усанд хийж 8-12 цагийн турш хандалсныхаа дараа өдөрт 1-2 удаа тасалж ууна. Хандалсан усыг хөргөгчинд хадгалвал 4 хоногийн турш үйлчилгээ нь алдагдахгүй.
Сонгинод quercetin хэмээх усанд уусамтгай бодис агуулагддаг бөгөөд энэ нь биеийн хистамины үйлдвэржилтийг бууруулж, харшлын шинж тэмдгийг намдаадаг байна. Quercetin нь мөн үрэвслийг бууруулах, амьсгалын замыг цэвэрлэх үйлчилгээтэй.
Яаж хэрэглэх вэ: 1 улаан сонгиныг нарийхан хэрчээд 4 аяга усанд хийж 8-12 цагийн турш хандалсныхаа дараа өдөрт 1-2 удаа тасалж ууна. Хандалсан усыг хөргөгчинд хадгалвал 4 хоногийн турш үйлчилгээ нь алдагдахгүй.
5. Харшлаа аль болох хөдөлгөхгүй байя гэвэл (зөвхөн ургамлын тоосонцрын харшилтай бол):
-Ургамлын тоосыг биедээ өдөржин наахыг хүсэхгүй л байвал хувцсаа гадаа өлгөж хатаах хэрэггүй.
-Цонхоо дэлгэж онгойлгох хэрэггүй.
-Орой бүр шүршүүрт орох юм уу бүх биеэ усаар шүршиж угаагаарай. Ингэснээр өдрийн туршид бие, үсэнд наалдсан ургамлын тоосонцрыг унагааж чадна. Мөн ор хөнжлийн даавуундаа наахаас сэргийлнэ гэсэн үг.
-Ургамлын тоосыг биедээ өдөржин наахыг хүсэхгүй л байвал хувцсаа гадаа өлгөж хатаах хэрэггүй.
-Цонхоо дэлгэж онгойлгох хэрэггүй.
-Орой бүр шүршүүрт орох юм уу бүх биеэ усаар шүршиж угаагаарай. Ингэснээр өдрийн туршид бие, үсэнд наалдсан ургамлын тоосонцрыг унагааж чадна. Мөн ор хөнжлийн даавуундаа наахаас сэргийлнэ гэсэн үг.
Элгийг 3 сарын дотор бүрэн цэвэрлэх шидэт дэглэм
Бид эрүүл орчинд амьдрахын тулд гэрээ үргэлж цэвэрлэдэг. Гэтэл биднийг амьд байлгаж байгаа бие организмдаа насан туршдаа ганц ч цэвэрлэгээ хийлгүй, нэмж бохирдуулсаар байдаг нь харамсалтай. Элэг бидний хэрэглэж буй бүхий л зүйлээс хорыг өөртөө шүүн авч, бохирдсоор байдаг. Энэ бохирдол нэмэгдэхийн хэрээр та ядарч сульдан, бодисын солилцоогоо хэвийн явуулж чадахаа болино. Харин доорх эрүүл хооллолтын тусламжтай гурван сарын дотор элгэндээ бүрэн цэвэрлэгээ хийх жорыг хүлээн авна уу!
Амьдралын зөв хэвшил
Юун түрүүнд согтууруулах ундаа болон тамхинаас татгалзах хэрэгтэй. Тамхи зөвхөн уушгинд бус цусаар дамжин элгэнд очиж хор нь шүүгддэг. Харин өлөн элгэн дээрээ тамхи татах нь шууд утгаараа элгийг зодож, цохиж байгаа мэт гэмтээж, хордуулдаг байна.
Юун түрүүнд согтууруулах ундаа болон тамхинаас татгалзах хэрэгтэй. Тамхи зөвхөн уушгинд бус цусаар дамжин элгэнд очиж хор нь шүүгддэг. Харин өлөн элгэн дээрээ тамхи татах нь шууд утгаараа элгийг зодож, цохиж байгаа мэт гэмтээж, хордуулдаг байна.
Бидний өдөр тутамдаа иддэг витаминаар баялаг хүнсний ногоо, жимс, мах, сүү зэрэг нь элгэнд тэжээл болж идэвхтэй ажиллахад тусалдаг. Эдгээрээс лууван, хүрэн манжин, цитрусын жимснүүд, артичок, цагаан идээ, витамин В12-оор баялаг хүнснүүд элгийг хамгийн ихээр дэмждэг ажээ.
Элгээ цэвэрлэх үедээ хэрэглэж болохгүй хүнснүүд:
Өглөөний цайны овъёос болон элсэн чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнүүд цусан дахь сахарыг нэмэгдүүлж, элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Цагаан гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд
Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд
Хадгалалтын хугацааг нэмэгдүүлэгч, бэхжүүлэгч, хүнсний будаг, ханаагүй өөх тос агуулсан бүтээгдэхүүнүүд
Мөнгөн ус агуулсан цурхай, туна зэрэг загасны махыг хэрэглэхгүй байх
Бэлэн махан бүтээгдэхүүнүүд: хиам, зайдас, савласан, пакетласан төрөл бүрийн мах гэх мэт.
Өөх тос
Чихэр
Шарсан хоол хүнс
Утсан бүтээгдэхүүнүүд
Гахайн өөх
Халуун ногоотой хоол амтлагч
Хэт их амтлагч
Шорвог, давс ихтэй хоол
Лаазалсан бүтээгдэхүүнүүд
Амтлагч (кетчуп, цуу гэх мэт )
Зайрмаг
Кофе, хийжүүлсэн ундаа
Бүх төрлийн антибиотик болон өвчин намдаагч эмнүүд
Бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд
Хадгалалтын хугацааг нэмэгдүүлэгч, бэхжүүлэгч, хүнсний будаг, ханаагүй өөх тос агуулсан бүтээгдэхүүнүүд
Мөнгөн ус агуулсан цурхай, туна зэрэг загасны махыг хэрэглэхгүй байх
Бэлэн махан бүтээгдэхүүнүүд: хиам, зайдас, савласан, пакетласан төрөл бүрийн мах гэх мэт.
Өөх тос
Чихэр
Шарсан хоол хүнс
Утсан бүтээгдэхүүнүүд
Гахайн өөх
Халуун ногоотой хоол амтлагч
Хэт их амтлагч
Шорвог, давс ихтэй хоол
Лаазалсан бүтээгдэхүүнүүд
Амтлагч (кетчуп, цуу гэх мэт )
Зайрмаг
Кофе, хийжүүлсэн ундаа
Бүх төрлийн антибиотик болон өвчин намдаагч эмнүүд
Идэж болох хоол хүнс:
Жимс \Жимс, хүнсний ногоон дахь эслэг нь элэгний цэвэрлэгч юм\
Хүнсний ногоо
Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд
Бүх төрлийн самар
Шош, вандуй
Мөнгөн усны агууламж багатай загасны мах
Шувууны мах, таван хошуу малын мах
Хүнсний ногоо
Бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд
Бүх төрлийн самар
Шош, вандуй
Мөнгөн усны агууламж багатай загасны мах
Шувууны мах, таван хошуу малын мах
Ууж болох зүйлс:
Зөвхөн идэж болох ба болохгүй зүйлсээс гадна ууж болох ба болохгүй зүйлс бас бий.
Цэвэр ус
Ногоон цай (өдөрт дор хаяж 5 аягыг)
Гэрийн аргаар хийсэн эрүүл мэндийн коктейл
Орц: 1 ширхэг хүрэн манжин, 1 ширхэг хальсалсан өргөст хэмх, 1 лимон, 1 алим, 2 цайны халбага оливын тос
Ногоон цай (өдөрт дор хаяж 5 аягыг)
Гэрийн аргаар хийсэн эрүүл мэндийн коктейл
Орц: 1 ширхэг хүрэн манжин, 1 ширхэг хальсалсан өргөст хэмх, 1 лимон, 1 алим, 2 цайны халбага оливын тос
Хийх арга: Бүх ногоо болон жимсээ миксерэнд хийж хольсны дараа оливын тосоо дээрээс нь хийж хутган, өдөрт 1 удаа ууна. Ийм шүүс нь элэгний хорыг гадагшлуулж үс болон арьсны эрүүл байдлыг сэргээдэг давуу талтай.
Ууж болохгүй зүйлс:
Хийжүүлсэн уух зүйлс
Бүх төрлийн алкохол агуулсан зүйлс
Чихэр ихтэй үйлдвэрийн ундаа, жүүс
Давс ихтэй цай
Бүх төрлийн алкохол агуулсан зүйлс
Чихэр ихтэй үйлдвэрийн ундаа, жүүс
Давс ихтэй цай
Элгээ цэвэрлэж байх үедээ мөрдөх чухал дүрмүүд:
Ойр ойрхон бага багаар хооллох. Нэг удаагын хооллолтоор 200 граммаас ихгүй идэх.
Өдөр бүр хоолондоо уургаар баялаг малын болон загасны мах, цагаан идээ хэрэглэх.
Малын гаралтай ханаагүй өөх тос бага хэрэглэх. Учир нь энэ тос цусанд орж судасны ханыг бүдүүрүүлэх болон элгийг гэмтээх аюултай.
Эдгээр хоолоо бэлтгэхдээ ихэвчлэн зутан маягтай чанаж, эсвэл жигнэж идээрэй.
Элэг хамгийн үр дүнтэй цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд
Эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэснээр, элэгний үйл ажиллагааг дэмжихэд тустай.
Өдөр бүр хоолондоо уургаар баялаг малын болон загасны мах, цагаан идээ хэрэглэх.
Малын гаралтай ханаагүй өөх тос бага хэрэглэх. Учир нь энэ тос цусанд орж судасны ханыг бүдүүрүүлэх болон элгийг гэмтээх аюултай.
Эдгээр хоолоо бэлтгэхдээ ихэвчлэн зутан маягтай чанаж, эсвэл жигнэж идээрэй.
Элэг хамгийн үр дүнтэй цэвэрлэдэг бүтээгдэхүүнүүд
Эдгээрийг өдөр тутамдаа хэрэглэснээр, элэгний үйл ажиллагааг дэмжихэд тустай.
Сармис: Өдөрт 3-4 хумс сармис хэрэглэснээр элэгнээс хорыг шүүж, цэвэршүүлэхэд тусалдаг.
Бэрсүүт жүрж: Витамин С-гээр баялгаас гадна, элэг цэвэрлэхэд тустай антиоксидантуудыг агуулдаг. Өдөрт 1 ширхэг бэрсүүт жүржиийн шүүсийг шахаж уувал, хүний биеийн витамины хэрэгцээ хангагдаж, элэгний эсийг сэргээдэг.
Хүрэн манжин болон улаан лууван: Хүрэн манжин цус цэвэршүүлж, хүнд металыг хөөн гаргах ач холбогдолтой. Ингэснээр элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.
Ногоон цай: Байгалийн гаралтай антиоксидант “катечин” хэмээх антиоксидонт ихээр агуулдаг тул элэгний үйл ажиллагааг бүхэлд нь дэмждэг.
Алим: Алим нь бүдүүн гэдсийг цэвэрлэж, биеэс хүнд металыг гадагшлуулдаг.
Оливын тос: Бие махбодын ерөнхий орчинг сайжруулдаг. Ингэснээр элэгний ачааллыг хөнгөлж эрүүл мэндийг нь дэмжинэ гэсэн үг юм.
Бүхэл үрийн гурил будаа: Бор будаа, гурвалжин будаа, хөц будаа, бүхэл үрийн гурил, хивэг, арвайн гурил, овьёос зэрэг нь В-гийн төрлийн витаминаар баялаг байдаг.
Хушга: Хушганы идээнд омега 3 болон бусад төрлийн ашигтай бодис ихээр агуулдаг тул, элэгний үйл ажиллагаанд нэн тустай. Хушга идэхдээ сайтар зажилж, шингэн болсны дараа залгих хэрэгтэй. Ингэвэл биенд ороод задрахдаа хурдан байдаг.
Авокадо: Авокадо элэгний хортой бодисуудыг хоргүйжүүлэхэд зайлшгүй шаардлагатай глютатион хэмээх бодисын үүсэлтэнд чухал нөлөөтэй.
Цэцэгт байцаа: Брокколи, бөөрөнхий байцаа, хүрэн байцаа гэх мэт ногоо нь глюкозинолоор баялаг. Энэхүү бодис бие махбодоос хавдар үүсгэгч шинж чанартай хорт бодисуудыг зайлуулснаар хавдрын эрсдэлийг бууруулдаг.
Байцай: Яншуй хүнд металл, химийн бодис болон пестицидийн үйлчилгээг саармагжуулдаг.
Наранцэцгийн тосоор амаа байнга зайлбал эрүүл болно
Германы нэгэн эмч эрдэмтэн олон жил өвддөг байсан үе мөчний болон сахарын өвчнөөсөө салсан байна. Эмчийн өөрийнх нь судалгаагаар хорт хавдрын болон өвчин үүсгэгч нян бактерууд нь хүний хэлэн дээр тогтож, цагаан өнгөр болж харагддаг байна. Энэ өнгөрийг өглөө бүр гүйцэт цэвэрлэх арга бол наранцэцгийн тосоор зайлах арга гэнэ. Толгой өвдөх, архаг бронхит, сүрьеэ, шүд өвдөх, цусны архаг өвчин, үе мөчний үрэвсэл, саа, хорт хавдар, ходоодны шархлаа, гэдэс, бөөр, зүрх болоод тархины хальсны эмгэг үрэвсэл, эмэгтэйчүүдийн янз бүрийн өвчний үед ургамлын тос нэн ялангуяа наранцэцгийн тос сайн нөлөөтэй.
Наранцэцгийн тос саа өвчин, ходоод, бөөр, уушги, элэгний өвчин эмгэгээс ч найдвартай сэргийлдэг аж. Эмчилгээг өлөн элгэн дээрээ хийх тохиромжтой.
Эмчилгээний эхний үед халуурах, бие эвгүйдэх зэрэг сөрөг нөлөө байх тул түүнээс шантрах хэрэггүй. Ийм байдал ажиглагдаж байгаа нь өвчнөөс ангижирч бие махбодь амарч байгаагийн шинж юм. Тосны эмчилгээ архагшсан элдэв өвчин эмгэгийг жилийн дотор эдгээх увдистай. Үүний тулд өглөө өлөн элгэн дээрээ цайны халбага наранцэцгийн тосыг шүднийхээ завсар сорж /шууд балгахгүй!/15-20 минут байлгаад амаа зайлж, тургиж асгана. Дээд тун 1 том амны халбага, доод тун нь амны жижиг халбага байна.
Ийнхүү зайлагдсан тос эхлээд өтгөн байснаа аажмаар шингэрнэ. Тосыг шингэрсний дараа тургиж гаргах бөгөөд, тэр шингэн сүү шиг цагаан өнгөтэй болох ёстой. Хэрвээ шар өнгөөрөө байвал дахин зайлна. Дараа нь амаа сайтар зайлж цэвэрлээрэй. Зайлж гаргасан шингэнд элдэв нян, янз бүрийн өвчин үүсгэгчүүд болон элдэв хорт бодис агуулагддаг. дараа нь шүдний ОО-гоор амаа сайн угааж цэвэрлэнэ. Микроскопоор 1 дусал сүүн шингэнийг харахад 600 гаруй нян тоологдсон байдаг. Дараа нь тосгуур, сойз зэргийг бүрэн сайтар цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
Эмчилгээний үед сойзыг сард 3-4 удаа солино. Танд байгаа өвчин хууч 1 л өдөр бүрэлдээгүй олон жилийн буруу дадал зуршлын үр дүнд үүссэн , эрүүлжихэд мөн тэрнээс ч дутахгүй зөв дадлыг хэвшүүлэх шаардлагатай тул шантралгүй хэвшүүлж гэмээнэ өвчнөөсөө сална.
Хуян хөөрөлтийг хэрхэн анагаах вэ?
Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог.
Алхам №1
Олон цаг хөдөлгөөнгүй суусан эсвэл зурагт үзсэн хүний хуян их хөөрч, улмаар тархиар хатгуулдаг. Хэрвээ та оффисын ажилтан бол дух болон шилэн хүзүүн дээрээ хүйтэн жин тавьж сураарай. Өдөр бүр тогтмол цагтаа хүйтэн жин тавих хэрэгтэй. Хуян хөөрөх үед толгой хүчтэй өвддөг.
Алхам №2
Хөдөлгөөний дутагдлын улмаас хуян хөөрдөг. Тиймээс идэвхтэй хөдөлгөөн, идэвхтэй амьдралыг сонгоорой.
Алхам №3
Хуян хөөрсөн үед хамгийн үр дүнтэй эмчилгээ бол зүү тавиулах юм.
Алхам №4
Бариа засал хийлгэж мөн хатуурч, чангарсан булчингаа сулруулах хэрэгтэй. Бариа засал хуянг хөөж, тархины үйл ажиллагааг дэмжиж, ой тогтоолыг сайжруулна.
Алхам №5
Таны нүдний даралт байнга ихсэж, мөн нүд тань улайж байгаа бол хуян хөөрч улмаар тархинд ачаалал өгч байна гэсэн үг.
Алхам №6
Хуян хөөрсөн үед та зөвхөн дээшээ харж унтах хэрэгтэй. Өглөө сэрэхэд таны нураа амарсан байх болно.
Алхам №7
Ихэвчлэн ажлын ачааллын улмаас толгой өвдөж, хуян хөөрдөг. Тиймээс та өдөрт 10-20 минут цэвэр агаар амьсгал.
Алхам №8
Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Алхам №9
Гарын алга, шанааны яс, нүдний хажууд зөөлхөн эллэг хийх хэрэгтэй. Энэхүү арга хуян хөөдөг байна.
Алхам №10
Зургийн дагуу хүзүүгээ дар. Өдөрт 10-15 удаа хий. Энэ арга нурууны өвдөлтийг мартуулах болно.
Алхам №11
Насанд хүрсэн хүн өдөрт 8 цаг унтах ёстой. Нойр дутуугаас болж хүний бие муудах тохиолдол цөөнгүй бий. Тиймээс та сайн амрах хэрэгтэй. Амралт танд эрч хүч бэлэглэнэ.
Алхам №12
Ус сайн уух.
Subscribe to:
Posts (Atom)
Орчин үеийн хүүхдүүдийн эмэгнэлтэй төрх...
Британийн жүжигчин Девид Баддиэл өөрийн твиттер хуудаснаа хүүгийнхээ аялалд явсан зургийг хуваалцжээ. Уг зурган дээр түүний хүү байгалийн үз...

-
Уран зураг орчин үеийн нийгмийн байр суурийг илтгэх нэгэн томоохон үзүүлэлт болох болсон. Үүнтэй холбоотойгоор уран зураг сонирхох хүмүүс их...
-
Уушги цэвэрлэх арга: Олон жил тамхи татсан хүн бронхит, ханиалга цаашлаад уушгины хорт хавдартай болдог. Үүнээс сэргийлэх хамгийн сайн ...
-
Эм зүйн сургууль нь 2000 онд “Монос” коллеж нэртэйгээр байгуулагдаж , 2006 онд дээд сургууль, 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сур...